УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбатыг өнөөдөр шүүнэ

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбатыг өнөөдөр шүүнэ


4 жил

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр болно. Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын долоон хүнд холбогдох нийт 188 хавтаст эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, энэ оны дөрөвдүгээр сарын 8-нд шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэднийг “Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын давуу авах эрхээс татгалзахад хамжигчаар оролцсон, бусдад давуу байдал олгосон зэргээр буруутгаад буй.

Шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагт эхэлнэ. 

 
 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү