Пүрэвдаваа: Иргэндээ ээлтэй нийслэл хот байгуулахаар хичээж ажиллана

Пүрэвдаваа: Иргэндээ ээлтэй нийслэл хот байгуулахаар хичээж ажиллана


4 жил

Нийслэлийн Ардчилсан намын хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүллээ. Хуулийн дагуу орон нутгийн сонгууль болохоос 60 хоногийн өмнө Нийслэлийн Сонгуулийн хороонд албан ёсоор хүргүүлсэн бөгөөд энэ үйл ажиллагаанд Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа, НИТХ-ын төлөөлөгч, АН-ын Бүлгийн дарга М.Тулгат нарын албаны хүмүүс  оролцов.

Энэ үеэр Нийслэлийн Ардчилсан намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа, “Бид иргэндээ ээлтэй байх мөрийн хөтөлбөрийг боловсруулсан. Өнөөдрийн нийгэмд хотын түгжрэл, утаа зэрэг нь үнэхээр тулгамдсан асуудал болж байна. Бидний хувьд төрийн үйлчилгээг цомхон хэрнээ дөт болгох, хялбаршуулах, ухаалаг системийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа.

Ардчилсан нам нийслэлд дөрвөн жил засаглахдаа шинэлэг, иргэн төвтэй олон ажлыг хийсэн. Тухайлбал, Ардчилсан намын санаачилгаар нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулж, U-Money гэх үйлчилгээг амжилттай нэвтрүүлсэн. Энэ жишгээр бид аль болох иргэндээ ээлтэй нийслэл хотыг байгуулж, төрийн 59 төрлийн 536 үйлчилгээг багцлан 100 үйлчилгээг онлайнаар үзүүлэхээр хичээж ажиллана” гэв.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү