Говь-Алтай аймагт хавхаар тарвага агнаж, идсэн 15 настай хүүхэд нас баржээ

Говь-Алтай аймагт хавхаар тарвага агнаж, идсэн 15 настай хүүхэд нас баржээ


4 жил

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд хавхаар тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэсэн өгүүлэмжтэй 15 настай О нь тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлоор нас баржээ. Үүнтэй холбогдуулан тус аймгийн онцгой комисс шуурхай хуралдсан байна.

Хурлаар дээрх сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал Төгрөг, Шарга, Бугат, Цээл, Алтай сумдад хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэсэн байна. Иймд иргэдийг тус таван сумын чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн онцгой комисс

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү