Шинээр байгуулсан Засгийн газрын анхдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэх бөгөөд "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай" Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Зургаадугаар сарын 30-ны өдөр болсон Улсын Онцгой комиссын 25-р хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг долоодугаар сарын 15-ны хүртэл сунгах шийдвэрийг гаргасан юм. Өчигдөр болсон УОК-ын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах саналыг УОК-оос Засгийн газарт оруулж, хэлэлцүүлэхээр тогтсон. Эцсийн шийдвэрийг шинэ Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх юм.
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
1. |
“Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл |
Я.СОДБААТАР |
2. |
“Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл |
Я.СОДБААТАР |
3. |
Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр /Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр/-ийн төсөл |
Ч.ХҮРЭЛБААТАР |
4. |
Бусад асуудал* |
У.ХҮРЭЛСҮХ |