УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ Засгийн газартаа ажиллах сайдад нэр дэвшигчдээ танилцуулж, хэлэлцүүлж байна. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулсан нэрсэд бага зэргийн өөрчлөлт орж Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарын оронд Т. Мөнхсайханыг танилцууллаа.
Т.Мөнхсайхан нь Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор цолтой. Өмнө нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байв.