ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр, 757 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 752 хүнээс коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор ирсэн ТАВАН хүнээс коронавирус илэрлээ. 20-34 насны таван хүн халдвар авсан байна. 757 хүнээс шинжилгээ авсан, энэ бол их тоо.
Халдвартай өвчтөнүүдтэй ажиллаж буй найман эмч, ажилчинд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Өнөөдөр зургаан хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Алтанбулагийн боомтоор өчигдөр 85 ирсэн 85 хүнээс сорьц цуглуулах ажил явагдаж байна.