Т.Доржханд: Дэд сайд болон зөвлөхүүд гэх үр ашиггүй албан тушаалуудыг хасаж өгөөч гэж хүсэж байна

Т.Доржханд: Дэд сайд болон зөвлөхүүд гэх үр ашиггүй албан тушаалуудыг хасаж өгөөч гэж хүсэж байна


4 жил

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Т.Доржхандын үгийг хүргэж байна. 

Тэрбээр, Кабинетаа анх удаагаа өөрөө мэдэж бүрдүүлэх, цаашдаа дараа дараагийн Ерөнхий сайдад жишиг болох ЗГ-ыг бүрдүүлэх түүхэн цаг үед Та ажил авах гэж байна. 

ЗГ-ын бүтэц бүрэлдэхүүн цомхон баймаар байна. Төрийн үйлчилгээнд технологийн шинэчлэлийг оруулаач. 2016 оны алдааг давтахгүйн тулд мэргэжлийн, туршлагатай, шинэчлэлийг зоригтой хийх, ачаалал дааж, хариуцлага хүлээж чадах залуучуудыг сайдаар томилооч гэж хүсэж байна. 

Дэд сайд болон дарга нарын зөвлөхүүд гэх мэт үр ашиггүй баахан албан тушаалуудыг хасаж өгөөч гэж хүсэж байна. 

 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү