У.Хүрэлсүх: Би сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллана. Харин доромжлуулахгүй

У.Хүрэлсүх: Би сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллана. Харин доромжлуулахгүй


4 жил

ИХ-ын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлж байна.

С.ГАНБААТАР: Хоёр дахь удаа Ерөнхий сайдаар сонгогдох байх. Биеэ тоож бяралхаж, аархаж болохгүй ээ. Гол асуудлаа барьж авах хэрэгтэй. Монгол Улсад мөнгө л хэрэгтэй байна. Мөнгө уул уурхайгаас орж ирнэ. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй, энэ ажилд хамтарч ажиллана.

О.ЦОГТГЭРЭЛ: 2020-2024 оны Засгийн газрын төвлөрч ажиллах гурван гол чиглэлийг та тодорхойлж хэлж өгөөч ээ?

У.ХҮРЭЛСҮХ: Долоон асуудалд анхаарч ажиллана. Үүнд: Улс орноо хүнсээр хангах, иргэдээ орон сууцжуулах, Дотооддоо эрчим хүчээр хангах Нефть, шатахуунаар хангах, Дэд бүтцээр хангах, Мэдээлэл технологи, харилцаа холбоогоор хангах Банк санхүүгийн реформ хийх, Нийгэмд шударга ёсыг бэхжүүлж, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтоох гэсэн асуудал анхаарал хандуулан ажиллана. Урд нь ч анхаарал хандуулж ирсэн.

Ц.ТУВААН: Та сөрөг хүчинтэйгээ хэрхэн хамтарч ажиллах вэ. Мөн бие даасан тусгаар улсын хувьд хүнсний ногоо, шингэн сүүгээр улсаа хангах талаар ямар бодлого барьж ажиллах вэ.  

У.ХҮРЭЛСҮХ: Би сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллана. Харин та бүхэн битгий доромжлоорой. Доромжлуулахгүй гэдгээ эртхэн хэлчихье.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү