У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ


4 жил

УИХ-ын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Ухнаагийн Хүрэлсүх нь: 

  • 1985 онд нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль
  • 1999 онд Батлан хамгаалахын их сургуулийг улс төр судлаач
  • 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч
  • 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал: 

  • 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын Төв Хороонд улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх
  • 1996-1997 онд МАХН-ын “Залуучууд хөгжил” төвийн ерөнхий захирал
  • 1997-1999, 2000-2005 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх
  • 2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2007 оноос Монголын зүүний хүчний Холбооны ерөнхийлөгчөөр ажиллажээ.

Улмаар 2000-2004, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2014-2015, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байв.

  • 2017 оноос Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын даргаар ажиллаж, 2020 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдоод байна.

  Гишүүд асуулт хариулж үг хэлж байна. 


Н.Алтанхуяг,
 Бид хууль мөрдөгддөг нийгэм амьдармаар байна. Би Эрдэнэтэд сонгуулиар ажиллаж байхад анзаарсан зүйл бол шүүхийн шийдвэр Монгол Улсад хэрэгжихгүй байна. Намын харьяаллаар ажлаа халагдсан хоёр хүн шүүхийн шийдвэрээр ялсан ч ажилд нь буцааж авахгүй байна. МАН нам хоёр удаа олонх болоод аархаад байгаа биш биз. 

У.Хүрэлсүх, Монголд хууль хэрэгждэг нийгэм байх ёстой. Гаргасан хууль дүрэм хэрэгжихгүй байгаа бол хэрэгжүүлэх ёстой. Хууль хэрэгждэг төртэй байхын төлөө ажиллана.


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү