Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 27 настай, эрэгтэй “тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушигны хэлбэр” урьдчилсан оноштойгоор эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Өвчтөн маш хүнд, олон эрхтний дутмагшилд орсон байдалтай байгаа юм байна.
Түүнчлэн өвчтний дүү 16 настай, эрэгтэй. Цэцэг сумын эрүүл мэндийн төвд “тарваган тахлын булчирхайн хэлбэр” урьдчилсан оноштойгоор эмчлэгдэж байна. Өвчтнүүд зургаадугаар сарын 21-23-ны өдрүүдэд тарвага агнаж идсэн өгүүлэмжтэй.
Эдгээр хүмүүсийн нэгдүгээр хавьтал 96, хоёрдугаар хавьтал 402 хүн байгаа бөгөөд Жаргалант, Цэцэг суманд хөл хорио тогтоож, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Ховд, Баян-Өлгий аймгийн зоонозын төвийн мэргэжлийн багууд ажиллаж байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
Эх сурвалж: ЭМЯ