Иргэдийн шилжилт хөдөлгөөн хэвийн явагдаж эхэлжээ

Иргэдийн шилжилт хөдөлгөөн хэвийн явагдаж эхэлжээ


4 жил

Сонгуулийн тухай хуульд зааснаар санал авах өдрөөс 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг зогсоож, сонгуулийн дараах өдрөөс сэргээнэ гэсэн байдаг. Үүний дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс зогсоогоод байсан юм. Тэгвэл тус хязгаарлалт зургаадугаар сарын 25-ны өдрөөс цуцлагдаж, хэвийн болгожээ.

Гэвч орон нутгийн сонгуулийн санал авах өдөртой холбоотойгоор шилжилт хөдөлгөөнийг ирэх наймдугаар сарын 16-наас 10 дугаар сарын 16-ныг хүртэл дахин зогсоох төлөвтэй буйг хэвлэлд мэдээлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү