Ховд аймгийн төвд тарваган тахлын сэжигтэй тохиолдол өчигдөр илэрсэн. Цэцэг сумаас ирсэн тухайн иргэн 27 настай. Биеийнх нь байдал маш хүнд, эмчлүүлж буйг албаныхан хэлсэн. Тухайн иргэний нэгдүгээр хавьтал 50 гаруй, хоёрдугаар хавьтал 400 гаруй иргэн гэнэ. Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эерэг гарчээ.
Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Цэцэг, Жаргалант сум руу орох гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаалаа.