М. Оюунчимэг: Шаардлагатай гэвэл төсвийн тодотгол хийх нь зөв

М. Оюунчимэг: Шаардлагатай гэвэл төсвийн тодотгол хийх нь зөв


4 жил

УИХ-ын 2020 оны сонгуулийн 29 тойргоос хамгийн олон санал авсан 76 нэр дэвшигч өнөөдөр үнэмлэхээ гардлаа. Энэ үеэр шинэ парламентынхан эдийн засгийн хүндрэлийг даван туулах том сорилт тулгарч байгааг онцлоод цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар байр сууриа илэрхийллээ. 

Мөрийн хөтөлбөрт заасан ипотекийн зээлийн хүүг бууруулах, зээлийн хүүг нэг оронтой тоонд хүргэх зэрэг зайлшгүй хийх ёстой ажлууд байна. Үүнд 62-ын бүлэг онцгой үүрэг гүйцэтгэх ёстой. Одоогоор төсөвт тодотгол хийх магадлал өндөр гэж харж байна. Бид нэлээд их хөрөнгө оруулалт гаргасан. Дэлхийн эдийн засагт амаргүй нөхцөл байдал ажиглагдаж байна. ОУВС-гийнхан гадаад эдийн засаг буурах хандлагатай байгааг хэлсэн. Тиймээс зайлшгүй шаардлагатай гэвэл төсвийн тодотгол хийх нь зөв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү