УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дүнг Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад танилцуулж, сонгогдсон хүмүүсийн нэрийг өргөн барьдаг. Үүний дагуу Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд УИХ-ын дарга Г.Занданшатарт сонгуулийн дүнг танилцуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон 76 нэр дэвшигчийн нэрийг өргөн барилаа.
Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг чиглэлийн дагуу 12 тойргийн 164 хэсэгт саналыг хуудсаар гараар тоолж нягтсан.Нэг ч хэсэгт зөрүү гараагүй гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн онцолж байлаа.