Монголбанкнаас энэ сарын 23-нд гаргасан зөвшөөрлийн дагуу Улаанбаатар хотын банкны нийт актив, пассив хөрөнгийг Худалдаа хөгжлийн банканд нэгтгэхээр болжээ. Ингэснээр хоёр банк нэгдсэн тул энэ сарын 29-нөөс буюу өнөөдрөөс Улаанбаатар хотын банкны үйлчлүүлэгчид Худалдаа хөгжлийн банкаар үйлчлүүлэх аж.
