Covid-19 цар тахлын дэлхийн нөхцөл байдал болон дотооддоо халдварыг алдахгүй байх үүднээс мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэж өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 6 дугаар сарын 30-ныг дуустал үргэлжлүүлэхээр болсон. Энэ хугацаа маргааш дуусаж байна. Улсын онцгой комисс ойрын хугацаанд хуралдаж “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг цуцлах эсэхийг хэлэлцэх юм. Улмаар онцгой комиссын санал дүгнэлтэд үндэслэн Засгийн газраас тогтоол гаргах юм.
