Эрчим хүчний гудамжийг хэсэгчлэн хаана

Эрчим хүчний гудамжийг хэсэгчлэн хаана


4 жил

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2020 оны томоохон шинэчлэлийн ажил болох Ажилчны гудамжнаас Сонсголонгийн авто зам хүртэлх буюу “Эрчим хүчний гудамж”-ны 6 км авто замын хөдөлгөөнийг шат дараатайгаар хэсэгчлэн хааж, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

Нийслэлийн баруун бүсийн үйлдвэрийн хөдөлгөөний эрчим ихтэй тус замын 1-р хэсэг буюу “Ажилчны гудамжны уулзвараас Хөсөг трейд хүртэл 385у/м авто зам”-ыг 2020 оны 06 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 10-ны  хооронд хааж,  зорчих хэсгийн шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн туслах гудамж замуудыг сонгон хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоно уу. Гүйцэтгэгчээр Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ.

Авто замыг шат дараатайгаар хэсэгчлэн хаах хуваарь

Д/д

Хэсэг

Байршил

Хаах урт

/у/м/

 

Хаах

Хугацаа

/сар/

 

1

1-р хэсэг

Ажилчны гудамжны уулзараас Хөсөг трэйд хүртэл

385

06.28-07.10

2

2-р хэсэг

Хөсөг трейдээс Гудамж төслийн шинээр баригдсан авто замын уулзвар хүртэл

315

07.16-07.28

3

3-р хэсэг

Гудамж төслийн шинээр баригдсан авто замын уулзвараас Говь 2 -ын баруун урд уулзвар хүртэл

480

07.29-08.07

4

4-р хэсэг

Говь 2 -ын баруун урд уулзвараас Улаанбаатар БҮК ХК-ийн баруун талын үерийн далан хүртэл

900

08.08-08.23

5

5-р хэсэг

Улаанбаатар БҮК ХК-ийн баруун талын үерийн далангаас Шунхлай ШТС хүртэл

920

08.24-09.08

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү