Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагт болно. Өнгөрсөн сарын 28-нд болсон хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлаар Н.Номтойбаярт мөрдөгчийг дарамталсан гэх үндэслэлээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан.
Нийслэлийн Прокурорын газраас түүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгт худал мэдүүлэг өгсөн үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг.