Өчигдөр /2020.06.24/ 2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдаж, урьдчилсан байдлаар ялалт байгуулсан нэр дэвшигчид тодорсон. Үүгээр Увс аймагт, төрөлх нутагтаа нэр дэвшсэн С.Жавхлан саналын тоогоор гүйцэгдэж, мандат авч чадаагүй юм.
Тэгвэл тэр өнөөдөр өөрийн нүүр хуудсаар дамжуулан дараах зүйлийг ярьжээ:
“Нутгийнхандаа хандаж нэг үг хэлье. Энэ өдрөөс хойш миний дууг нэг нь ч битгий сонсоорой. Дээрээс нь энэ яваа насандаа дахиж хэзээ ч нутагтаа ирэхгүй гэдгээ зарлаж байна. Мөнгөнд хууртдаггүй болсон хойноо надтай уулзана даа. Миний ах дүүс мөнхөд жаргалтай байх болтугай. Монголыг мөнгө дийлдэг юм байна. Зүрх сэтгэлдээ монголоо хайрлаж яваарай” гэжээ.