УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 22.00 цагт өндөрлөлөө. УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт дэвшин өрсөлдсөн 23 улс төрчөөс Х.Нямбаатар /32962/, Б.Жаргалмаа /24867/ нар хамгийн өндөр санал авсан байна гэж СЕХ-ноос мэдээлэв.
Хүн ам ихтэй, нутаг дэвсгэр нь ч том гэгддэг СХД-ийн 27 дугаар тойрогт энэ удаад хоёр мандат олгожээ.