УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль маргааш болно. Санал авах үйл явц 07.00-22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Зөрчлийн тухай хуульд сонгогч хууль зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээх талаар тусгажээ.
30.Сонгогч нь:
- санал авах байрнаас саналын хуудас авч гарсан;
- саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан;
- саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн;
- аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /10 сая/ төгрөгөөр торгоно.
34.Санал авах өдөр:
- согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан;
- олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан;
- гадаа болон битүү талбайд худалдаа, үйлчилгээний төв ажиллуулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /100 сая/ төгрөгөөр торгоно.