"Бурхны авралаар, чи ирлээ!" шоу нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болоод найман дугаарыг гаргажээ. Тэгвэл тус шоуны финалын шатны 9, 10-р дугаарыг шууд дамжуулан хүргэгдэнэ. Финалын 9-р дугаарт жүжигчин Г.Алтаншагай, У.Цогтбаяр, Б.Барслхагва болон дуучин С.Зоригтбаатар нар оролцож, ялагчийн төлөө өрсөлдөх аж. Тэднээс оногдсон дүрээ чадварлаг бүтээн, өгөгдсөн нөхцөлд хувирч чадсан цор ганц оролцогч ялагч болж, 5 сая төгрөгийн эзэн болох юм.
