Өнөөдөр /2020.06.23/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
“Өчигдөр нийт 426 хүнд шинжилгээ хийсэн. Ингэхэд 424 хүнээс коронавирус илэрлээ. Харин хоёрт нь халдвар илэрлээ. Эд бол Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ юм. Насны хувьд 26, 31-тэй, эрэгтэй эмэгтэй хүмүүс.
Мөн сайн мэдээтэй. Өнөөдөр шинээр таван хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжиж байна. Тэд бүгд 19-24 насны оюутнууд юм.
Ингээд нийт 158 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. 57 хүн эмчлүүлж байна. Тэдний 51 нь хөнгөн, зургаа нь хүндэвтэр биеийн байдалтай байна” гэлээ.