УИХ-ын сонгуультай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч захирамж гаргажээ. Уг захирамждаа маргаашнаас эхлэн гурав хоног буюу 25-ныг дуустал нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдаалахыг хоригложээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын захирамжид цагдаагийн албан хаагчид хяналт тавьж ажиллах юм байна. Коронавирусын нөлөөгөөр баар цэнгээний газруудын үйл ажиллагааг хязгаарласан. Ингэснээр архидан согтуурсан тухай дуудлага мэдээлэл багасчээ. Оны эхнээс зургаадугаар сарын 15-ны хооронд архидан согтуурсан тухай 70 мянга орчим дуудлага иржээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 12 мянга орчмоор буурсан үзүүлэлт юм байна.
