Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн баг COVID-19 халдварын шинжилгээ хийхээр өчигдөр Дорноговь аймгийн замын-Үүд сум руу хөдөллөө. Авто лаборатори бүхий явуулын баг нь БНХАУ-аас Замын-Үүд боомтоор дамжин орж ирж буй ачаа тээврийн жолооч нараас сорьц авч COVID-19 илрүүлэх шинжилгээг газар дээр нь хийж, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах юм.
