Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ийн халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Манай улсын хувьд коронавируст халдварын онош батлагдсан тохиолдол 206 болсноос 139 хүн эдгэрээд байна. Өчигдөр ХӨСҮТ-ийн лабораториудад 314 хүний шинжилгээ хийгдсэнээс хоёр тохиолдолд халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл ХӨСҮТ-д эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл 60 нь хөнгөн, долоон хүн хүндэвтэр байна. Тус төвд эмчилгээ, тандалт ажиглалтад нийтдээ 108 хүн байна. Өнөөдөр долоон хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжлээ. Эдгээр хүмүүсийн хувьд 23-37 хоногт эмчлүүлсэн байна гэлээ.