Д.Нямхүү: Монгол, Орос, Беларусийн ачаа тээврийн гурван жолоочоос коронавирус илэрлээ

Д.Нямхүү: Монгол, Орос, Беларусийн ачаа тээврийн гурван жолоочоос коронавирус илэрлээ


4 жил

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээлийг хүргэж байна. 

Тэрбээр, 6-р сарын 18-ны өдөр улсын хэмжээнд 339 хүнд шинжилгээ хийснээс Алтанбулагийн боомтоор орж ирсэн 3 хүнд коронавирус илэрлээ.

Монгол, Орос, Беларусийн ачаа тээврийн гурван жолоочоос коронавирус илэрлээ. Жолооч нарыг ХӨСҮТ-д авчирч, эмчилгээг эхлүүлж байна. Өнөөдөр таван оюутан эдгэрч эмнэлгээс гарч байна.

Улсын хэмжээнд коронавирусийн халдварын 204 тохиолдол батлагдаж, 132 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү