УОК-ын 24 дэх хуралдаанаар долоодугаар сарын эхний хагаст таван удаагийн тусгай нислэг хийх хуваарийг баталжээ. Үүнд:
- 7 сарын 2-ны өдөр Сөүл
- 7 сарын 4-ний өдөр Япон
- 7 сарын 7-ны өдөр Сөүл
- 7 сарын 9-ний өдөр Станбул хот руу нислэг үйлдэж, Европод байгаа иргэдээ авчирна.
- 7 сарын 15-ны өдөр Сөүл чиглэлд нислэг үйлдэж, транзит зорчигчдыг авахаар хуваарийг баталжээ.
Мөн БНХАУ-д байгаа 164 иргэний хүсэлтийг хүлээн авч, Замын-Үүд боомтоор нэвтрүүлэх шийдвэр гаргасан байна.