Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг, орон сууцны хороололын дунд нийтийн эзэмшлийн зам талбай дээр баригдсан 28 тоосгон гаражийг Нийслэлийн засаг даргын 513, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 330 дугаар захирамжийн дагуу албадан буулгаж, газрыг нь чөлөөллөө. Дулааны шугам сүлжээн дээр баригдсан эдгээр гаражуудыг буулгах шаардлагыг хоёр жилийн өмнө хүргүүлж, газар чөлөөлөхийг мэдэгдсэн ч хэрэгжээгүй байна. Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 12 мянган хүн амтай. Үүний 4000 гаруй хүүхэд. Хүүхэд тоглож наадах нь битгий хэл хоёр машин зөрөөд өнгөрөх боломжгүй энэ бүсэд хүүхдийн тоглоомын талбай бүхий ногоон байгууламж зам дагуу баригдана.