Э.Оюунболдод холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ

Э.Оюунболдод холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ


4 жил

Үндэсний бөхийн түүхэн дэх магадгүй хамгийн ил тод, эзэн холбогдогч нь тодорхой гэгдэж буй допингийн хэргийн шүүх хурал өнөөдөр/2020.06.17/ 10:00 цагт Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүх дээр эхэллээ.

Өмнө нь хоёр ч удаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хойшилсон энэхүү шуух хуралд өнөөдөр Э.Оюунболд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасан ч ирсэнгүй. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын 03-ны шүүх хуралд өөрийн биеэр оролцолгүй өмгөөлөгчөө оролцуулсан. Гэвч түүний өмгөөлөгч yэхэмжлэгч Э.Оюунболд өөрийн биеэр оролцох хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн. Үүнийг нь шүүх бүрэлдэхүүн хүндэтгэн хүлээн авч шүүх хурлыг хойшлуулсан билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү