Сүхбаатарын талбайн усан оргилуур маргааш ашиглалтад орно

Сүхбаатарын талбайн усан оргилуур маргааш ашиглалтад орно


4 жил

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы захирамжаар Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур барих бүтээн байгуулалтын ажил хийгдэж буй. Уг ажил дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилсэн.

Тус бүтээн байгуулалтын хүрээнд 7200 м2 ногоон байгууламж хийгдэж буй. 84м урт 23,6 өргөнтэй гэрэлт болон хөгжимт усан оргилуур, монгол гэрийн хэлбэр бүхий шилэн пасадан шийдэлтэй хөгжлийн бэрхшээлтэй болон иргэдэд үйлчлэх хоёр нийтийн бие засах газар, хүмүүсийн амарч суух зориулалттай зургаан ширхэг саравч, дөрвөн эгнээ шатласан суудал бүхий хагас дугуй хэлбэрийн 800 м2 задгай талбай зэрэг тохижилтын ажлыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэсэн юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү