"Барилгын нурангид гурван хүн дарагдаж, нэг хүн нас барсан"

"Барилгын нурангид гурван хүн дарагдаж, нэг хүн нас барсан"


4 жил

Өнөөдөр барилгын хавтан нурж, гурван хүн дарагдаж, нэг хүн нас барсан ноцтой осол гарлаа. Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хажууд "Хос бар" компанийн барьж байсан барилгын хавтан нурсан байна.

Ослын талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “Өнөөдөр 09.10 цагт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барилгын хавтанд хүн дарагдсан гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги 105-ын нэг, хоёрдугаар бүлэг ирж ажиллалаа. УБЕГ-ын захиалгаар “Хос бар” компани барилгын ажлыг гүйцэтгэж байсан. 

Барилгын хавтан нурж, гурван иргэн гэмтсэн. Хоёр иргэн ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа. 50 гаруй насны нэг иргэн нас барсан. Нийслэлийн аврах ангийн бүлэг цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өглөө. Аврах ажиллагаанд мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын алба хаагчид гурван техник хэрэгсэлтэйгээр ажилласан" гэсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү