Гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө

Гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө


4 жил

Тээврийн цагдаагийн албанаас  зохион байгуулж буй “Гарцаараа гарцгаая” арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс явган зорчигчид давуу эрх олгохгүй байгаа тээврийн хэрэгсэл, гарцаараа гарахгүй байгаа явган зорчигчид хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллаж байна. 
 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ЗААЛТУУД
АРВАН ЗУРГАА: ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭВТРЭХ
16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.

Тайлбар: Явган хүний зохицуулдаг ба зохицуулдаггүй гарцыг энэ дүрмийн 15.3-т заасан зохицуулдаг ба зохицуулдаггүй уулзварын тодорхойлолттой адилтгаж ойлгоно.

16.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.

16.3. Явган хүний гарцны өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.

16.4. Жолооч замын аль ч хэсэгт цагаан таяг барьсан харааны бэрхшээлтэй хүнийг урьдчилан өнгөрүүлнэ.
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
14.7. ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ
 
14.7.38.Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож уулзвар, явган хүний гарц нэвтрэх үед давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14.7.53.Явган зорчигч, эсхүл тээврийн хэрэгслээр зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.






Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.229.123.xxx] 4 жил
Зарим жолооч явган хүний гарц хаагаад зогсчихдог.Хэлэхээр зодох шахуу юм болдог