Энэтхэг улсад гацсан ламхай нарыг авчрах тусгай үүргийн онгоц өнөө өглөө “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 08:45 цагт хөөрчээ.
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани Энэтхэгийн Гоман, Сера, Жүмэ хийдэд суралцдаг, эх орондоо буцах хүсэлт илэрхийлсэн ламхай нар болон бусад хүмүүсийг Гоагаас авчирна.
Уг хөлөг Вьентьянд саатсан 13 иргэнийг мөн Гоагаас 235-240 гаруй иргэнийг эх оронд нь авчрах юм. Тэдгээрийн ихэнх нь Энэтхэгт шавилан суухаар очсон ламхай нар. Энэтхэг улс дахь Брайбүн Гоман дацанд сурч буй 10-18 насны 357 хүүхэд шавилан суудаг бөгөөд тэдгээрийн 219 нь эх орондоо буцах хүсэлт гаргасан юм.
Тэдгээр хүүхдүүдийг авчрах болон ирсний дараа тусгаарлах болон нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар болсон билээ. Нэг хүүхдийн 21 хоногийн тусгаарлалтын зардал 1 сая 50 мянган төгрөг хэмээн тооцоолж байна. Энэтхэгээс авчрах ламхай нарын тусгаарлалтад нийт 230 сая төгрөг зарцуулах бөгөөд үүнийг Хүүхэд хамгааллын зардлаас гаргана.
Гоад мөн өдрийн 15.25 цагт бууж 17.25 цагт хөөрөх, Улаанбаатарт 13-ны 07.10 цагт газардахаар төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: Энэтхэг дэх Элчин сайдын