Нийслэлийн сурагчдад үйлчлэх 200 автобус оруулж ирэхээр болжээ

Нийслэлийн сурагчдад үйлчлэх 200 автобус оруулж ирэхээр болжээ


4 жил

БНХАУ-аас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үйлчлэх 200 автобус оруулж ирэхээр болжээ. Эдгээр автобусыг 6-8 дугаар сард оруулж ирэх бөгөөд төлбөрийг урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд гурван жилийн хугацаанд төлөх юм байна. Нэг автобус нь 130 мянган ам.долларын өртөгтэй аж.

Улаанбаатар хотын хэмжээнд улсын 224 ерөнхий боловсролын сургууль байдаг. Эдгээр сургууль руу дунджаар 30 мянган сурагч нийтийн тээвэр ашиглах, эсвэл заавал хэн нэгнээр хүргүүлэх шаардлагатай гэсэн судалгаа гарчээ. Эхний ээлжид хотын захын хорооллуудаас сургуульдаа явдаг 15 мянган сурагчийг 200 автобусаар тээвэрлэхээр төлөвлөсөн байна. Нэг автобус нь 54 хүүхдийн багтаамжтай аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү