Завьт эргүүл ажиллаж эхэллээ

Завьт эргүүл ажиллаж эхэллээ


4 жил

Гол усны осол, үерийн аюулд иргэд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор НОБГ-ын харьяа Аврах 105 дугаар анги, цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл”-ийг өнөөдрөөс эхлэн ажиллуулсан тухай ОБЕГ мэдээлэв.

“Завьт эргүүл”-ээр алба хаагчид 6 дугаар сарын 10-наас 9 дүгээр сарын 10-ныг хүртэл Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангаж ажиллана.

“Завьт эргүүл”-ийг Туул голд 2010 оноос хойш 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. 

ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ

 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү