Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын үеийн 6-12 настай хүүхдүүдийн сэтгэл зүйд зориулсан зөвлөгөөг СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эмч Цэндсүрэн өгч байна. Хүүхдийн насны онцлогоос хамаарч сэтгэлзүйн хариу урвалууд харилцан адилгүй байдаг аж.
6-12 насны хүүхэд:
- Сургуулийн насанд шилжсэнтэй холбоотой бие дааж эхэлнэ. Эцэг, эхээс хараат бус байдалд шилжинэ.
- Зөв бурууг ойлгож, дүрэм журам биелүүлж эхэлнэ.
- Өөрийгөө бодитоор мэдэрч, бусадтай төстэй болон өвөрмөц талаа ойлгоно.
- Өөрийн сэтгэл хөдлөлөө удирдаж эхэлнэ.
- Хөдөлмөрт дурлаж эхэлдэг.
Сэтгэл хөдлөлийн онцлог:
- Сэтгэл хөдлөл ихтэй
- Сониуч, уриалагхан
- Итгэмтгий
- Өөрийгөө удирдах чадвар муутай
- Зориг, тэвчээр багатай
- Тогтворгүй, хувьсамтгай байдаг учир энэ үед ээж, аавын дэмжлэг туслалцаа хэрэгтэй байдаг.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам