Дүнжингаравын замд мотоцикл онхолдож нэг хүн амиа алджээ

Дүнжингаравын замд мотоцикл онхолдож нэг хүн амиа алджээ


4 жил

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 17 хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ. Гэмтсэн хүмүүсийн дотор дөрвөн хүүхэд байна. 

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл: 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-8
  • Мөргөлдөх хэлбэрээр-5
  • Онхолдох хэлбэрээр-1
  • Унадаг дугуйтай мөргөлдөх хэлбэрээр-2.

Ноцтой зам тээврийн осол: 

  • 2020.06.06-ны өглөөний 07:40 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Дүнжингаравын замд КТМ мотоцикл онхолдож, жолооч 40 настай, эрэгтэй Э-гийн амь нас хохирсон
  • 2020.06.06-ны  өдрийн 13:45 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14-р хороо Өлзийтийн постын замд Beiben маркийн Г жолоочтой ачааны автомашин Toyota Prius-4, Volvo, Toyota Premio, Toyota Sai, Nissan Juke, North Benz, Lexus RX-350, Puso зэрэг 11 автомашинуудыг мөргөж, жолооч 30 настай, эрэгтэй Г, жолооч 32 настай, эрэгтэй А нарын 2 хүн гэмтсэн  хэргүүдийг тус тус шалгаж байна. 

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 8 зөрчил бүртгэгджээ. 

Сэрэмжлүүлэг: Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү