УОК-ын Шуурхай штабаас олон нийтэд хандан мэдээлэл хийж байна.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг, Хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлтэй 10,583 хүн байна. Дараагийн сард иргэдээ татаж авах иргэдийн тоо, төлөвлөгөөг батлуулсан. Зургадугаар сард 2000 орчим иргэнээ гаднын улсаас авчирна. Ирэх сард найман тусгай үүргийн нислэг үйлдэх юм. Үүнд:
- 6 сарын 10-ны өдөр Казакстан,
- 6 сарын 11-нд Токио,
- 6 сарын 15-нд Энэтхэг,
- 6 сарын 17-нд Сөүл (транзит),
- 6 сарын 19-нд Франкфурт руу тус бүр хийнэ.
Мөн 6.25, 6.28-ны өдрүүдэд тусгай нислэг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хараахан чиглэл нь тодорхой болоогүй байна