Израилийн Хаифа Хотын Их Сургуулийн инженерүүдийн баг фильтрийн тусламжтайгаар цахилгаан дамжуулан коронавирусийг устгаж, өөрийгөө цэвэрлэдэг амны хаалт зохион бүтээжээ.
Тодруулбал, амны хаалт дотор жигд тарсан нүүрстөрөгчийн шүүлтүүрийг бага цахилгаанаар буюу энгийн утасны цэнэглэгч, USB-оролт эсвэл эдгээртэй төстэй сувгаар халаахад амны хаалтан дахь вирус арилах аж.