Алтанбулаг боомтоор нийт 570 оюутан эх орондоо ирлээ

Алтанбулаг боомтоор нийт 570 оюутан эх орондоо ирлээ


5 жил

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” хилийн боомтоор ОХУ-д сурдаг оюутнуудаа татан авах ажиллагааг тавдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэ хугацаанд нийт 570 оюутан эх орондоо иржээ.

Тэднийг Алтанбулаг хилийн боомтоос Сүхбаатар өртөө хүртэл тусгай үүргийн автобусаар тээвэрлэн, Улаанбаатар төмөр замын галт тэргээр Улаанбаатар хотод авчирч, тусгаарлах байруудад хүргэн 21 хоног тусгаарлана хэмээн Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү