Ээжийгээ орцонд зодож танхайрсан жүжигчин Т.Билэгжаргалд холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр анхан шатны шүүх хэлэлцээд 2.8 жилийн хорих ял оноож нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргажээ.
Өмнөх шүүх хурлаар түүнийг сэтгэцийн өөрчлөлттэй, хэрэг хүлээх чадваргүй гэсэн эмчийн дүгнэлт гарсан байсныг шүүх хавтаст хэргийг буцааж, дахин сэтгэцийг нь шалгуулахаар болоод байсан юм.