Өнөөдөр /2020.05.27/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр тус яамны Тандалт, судалгааны албаны дарга Д.Нарангэрэл,
“Коронавирус нь шүлсээр дамжин халддаг тул тамхийг дамжуулж татах нь асар эрсдэлтэй гэдгийг сануулъя. Мөн хамгийн бага хохирол амссан ХБНГУ-ын туршлага бол хүн хоорондын зайг ягштал баримталсан явдал. Тэд гэр бүлийн хүрээнд ч зай барих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг эрхэмлэсэн.
Мөн эрдэмтдийн үзэж буйгаар хүний өтгөнд коронавирус маш өндөр таньцтай байна. Иймт өтгөн, ам мөрийн замаар вирус халдах эрсдэл өндөр байгаа гэсэн үг” гэлээ.