Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш өнөөдрийг хүртэл дэлхийн 30 улс орноос 8,498 иргэнээ эх оронд нь авчраад байна.
Тус үйл ажиллагааг зохион байгуулахад мэргэжлийн байгууллагуудын нийт 900 гаруй алба хаагч ажиллаж байна.
Түүнчлэн Монгол Улсын иргэдээ татан авсан байдлыг гадаад улс орнуудтай харьцуулбал Холбооны Бүгд Найрамдах Герман улсын ард хоёрт эрэмбэлэгдэж байгаа юм.
Шилжүүлэн авчирсан иргэдийн тоог тухайн улс орны хүн амын тоотой харьцуулсан байдлаар харвал:
Өнөөдрийн байдлаар гадаадаас ирсэн 1,248 иргэн тусгаарлалтад байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн 790 нь нийслэлийн эмнэлэг, зочид буудал болон амралтын газар, үлдсэн 485 хүн орон нутагт тусгаарлагдаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар