Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул "Хүүхдийн баярын арга хэмжээг нийслэлд хоёр байгууллага хамтран зохион байгуулдаг. Өнгөрсөн жилүүдэд уламжлал ёсоор Сүхбаатарын талбай дээр төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулдаг байсан. Энэ жилийн хувьд цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор урлаг соёлын болон бусад арга хэмжээ гэсэн хоёр үндсэн ажлыг төлөвлөсөн. Эхнийх нь нийслэлийн Соёл урлагийн газар хариуцан 7 цагийн контент бэлтгэж байна. Дуусах шатандаа орсон. Дараагийн ажил бол хүүхдийн эрхийн талаар ойлголтуудыг олон хүнд хүртээмжтэй байдлаар бэлтгэж байгаа. Үүнийг хотын гудамж талбай, автобусны буудал зэрэг олон нийтийн сүлжээнд байршуулна. Хүүхдийн эрхийн тухай хуульд дөрвөн эрхийг зааж өгсөн байдаг. Үүнийг танилцуулах видео хичээлийг цахимаар нийтийн сүлжээнд байрлуулна " гэлээ.
Энэ жил Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбайд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахгүй. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэн ажиллахгүй гэдгийг хэвлэлийн хурлын үеэр албаны хүмүүс мэдээллээ.