ЭЕШ-ын даалгаврыг 60 багш ирэх сарын 2-ноос боловсруулна

ЭЕШ-ын даалгаврыг 60 багш ирэх сарын 2-ноос боловсруулна


5 жил

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөөс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх долоодугаар сарын 2-5-нд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдана. 

ЭЕШ-ын  сэдэв, даалгаврыг мэргэжлийн ур чадвар бүхий багш судлаачид, интернетгүй, утасны сүлжээгүй, камержуулсан орчинд цагдаагийн хяналт дор 30 гаруй хоног боловсруулдаг аж. Энэхүү 60 хүний бүрэлдэхүүнтэй баг зургаадугаар сарын 2-ноос эхлэн тусгайлсан орчинд шалгалтын материал боловсруулах бэлтгэл хангагдсан талаар БСШУС-ын Сайд Ё.Баатарбилэг өчигдөр УОК-ын хурлаар мэдээлсэн.

Өмнөх жилийн төгсөгчдийн хүсэлтийг оролцуулан 32 мянган хүүхэд Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлжээ.

Дэлхий даяар тархаад байгаа коронавирусийн улмаас өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн сургууль, цэцэрлэг, сургалтын үйл ажиллагааг хориглосон. Харин ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг энэ сарын 1-нээс эхлэн танхимаар олгож эхэлсэн. Давтлагад зөвхөн хүсэлт гаргасан сурагчид хамрагдаж байгаа ба одоогоор 25071 хүүхэд давтлага авч байгааг албаныхаан мэдээлсэн. Ингэхдээ сургуулиуд ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийн дагуу анги танхимын ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, эрүүл мэндийн байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан зөвлөмжийг баримтлан багш сурагчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан орчин нөхцөл бүрдүүлж, тогтоосон дэглэмийг баримтлан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Энэ хичээлийн жилд нийт 28567 хүүхэд 12 дугаар ангид суралцаж байна. Өмнөх жилийн төгсөгчдийн хүсэлтийг оролцуулан 32 мянган хүүхэд Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү