Ирэх буюу зургаадугаар сард бүх нийтээрээ ажлын гурав хоног амрах юм. Тодруулбал, зургадугаар сарын 1 буюу даваа гарагт олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа юм. Түүнчлэн зургадугаар сарын 5-ны баасан гарагт бурхан багшийн их дүйчин өдөр юм.
2019 оноос жил Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн их дүйчин өдрөөр бүх нийтээр амрахаар хуульчилсан билээ.
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны зургадугаар сарын 24-ний өдөр байх тогтоолыг баталсан. Сонгуулийн санал хураалт авах өдөр бүх нийтээрээ амрах юм.