“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ “ТОП-100 ААН” -ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА

“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ “ТОП-100 ААН” -ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА


5 жил

Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 19 дэх жилдээ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг шалгарууллаа.

Энэ жилийн хувьд COVID19 вирусийн нөхцөл байдлаас шалтгаалан дээрх арга хэмжээг цахимаар зохион байгуулсан бөгөөд амжилтаа жил бүр ахиулж буй “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ-ыг ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр тодрууллаа.

2019 онд “Монголросцветмет” ТӨҮГ нийт 105.947 мянган тонн жоншны хүдэр олборлож, 80.661 мянган тонныг боловсруулж, 16090 тонн ФФ-95, ФК-75 маркийн баяжмал үйлдвэрлэсэн.

            Мөн тайлант хугацаанд 2437.606 мянган тонн төмрийн хүдэр олборлож, 408.149 мянган тонн төмрийн хүдэр боловсруулж,  Fe-52  маркийн хуурай баяжмал 189.945 мянган тонн, Fe-65 маркийн нойтон  баяжмал 198.790 мянган тонныг тус тус үйлдвэрлэсэн.

“Монголросцветмет” ТӨҮГ 2019 онд татвар, нийгмийн даатгалын шимтгэл хэлбэрээр улсын төсөвт нийтдээ 36 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.  

Удирдлагууд болон ажилчдын хариуцлагатай, хамтын ажиллагааны үр дүнд “Монголросцветмет” ТӨҮГ энэ жил 34-рт шалгарсан бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн амжилтаа ТАВАН БАЙРААР ахиулсан үзүүлэлт юм.

Дашрамд дурдахад шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулахдаа тухайн жилийн нийгэм эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн, ашиг, хөрөнгийн хэмжээ болон ажилтнуудын тоо зэрэг үзүүлэлтээр дүгнэн шалгаруулдаг уламжлалтай.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү