Баянзүрх дүүрэг Залуучуудын хөгжлийг дэмжинэ

Баянзүрх дүүрэг Залуучуудын хөгжлийг дэмжинэ


5 жил

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ оныг Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ. Залуучуудын нийгмийн амьдралд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, залуучуудын дуу хоолойг нэгтгэж, тэдний санал санаачлагыг дэмжих зорилгоор Залуучуудын салбар зөвлөлийг байгуулсан. Дүүргийн Залуучуудын салбар зөвлөлийн тэргүүнээр Засаг дарга Т.Баясах ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр тус зөвлөлийн анхдугаар хуралдаан амжилттай боллоо.

Тус зөвлөл нь ‘’Манлайлагч багш нар’’ НҮТББ, ‘’Дэвшил залуу эмч нарын холбоо’’ ТББ, ‘’Спорт сонирхогчдын Баянзүрх холбоо’’ НҮТББ,  ‘’Жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгч залуучуудын Шийдэл холбоо’’ НҮТББ, Монголын мэргэжлийн спорт авто машины холбоо болон төрийн байгууллагуудын төлөөллөөс бүрдэж байгаа юм.

Өнөөдрийн хуралдаанаар дүүргийн залуучуудын салбар зөвлөлийн 2020 оны төлөвлөгөөг хэлэлцэж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлууддаа харилцан санал солилцлоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү