Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогоо мэдүүлэх хугацаа өнөөдөр дуусна

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогоо мэдүүлэх хугацаа өнөөдөр дуусна


5 жил

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Тэгвэл өнөөдөр мэдүүлгээ гаргах өдөр бөгөөд 23.59 цагаас өмнө нэр дэвшигчид ХОМ-ээ бүрдүүлэх хэрэгтэй аж.

Өнөөдрийн 10.00 цагийн байдлаар нийт 12 нам, дөрвөн эвсэл, бие даагч нар болох нийт 670 орчим нэр дэвшигчдийн мэдээллийг СЕХ-ноос АТГ-т ирүүлжээ. Нэр дэвшигчдийн мэдээллийг цахим системдээ үүсгээд явж байна хэмээн АТГ-аас мэдээллээ.

Түүнчлэн өнөөдрийн 10.00 цагийн байдлаар нийт нэр дэвшигчдийн 360 буюу 51,2 хувь нь хөрөнгө орлогоо мэдүүлсэн байна.

Өнөөдрийн дотор багтааж ХОМ-ээ баталгаажуулаагүй нэр дэвшигч бичиг баримтын бүрдэл дутуу гэдэг үндэслэлээр нэр дэвшиж чадахгүй байх магадлалтай юм. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын хураангуй мэдээллийг зургадугаар сарын 2-нд АТГ-ын цахим хуудсанд байршуулна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү